Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн Маркетинг, PR, Стратеги төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх
  • Компанийн маркетингийг үр дүнтэй хэрэгжүүлж, компанийн борлуулалт, зах зээлд эзлэх байр суурь болон компанийн нэр хүндийг байнга өсгөх
  • Зах зээлийн судалгааг тогтмол зохион байгуулж, компанийн үйл ажиллагаанд учрах риск, нөлөөллийг тооцоолж, үйл ажиллагаанд оруулах өөрчлөлтийн талаар санал, дүгнэлт боловсруулах, тайлагнах
  • Шинээр үүссэн нөхцөл байдал дээр тулгуурласан дүн шинжилгээг цаг алдалгүй хийн, дүгнэлт санал оруулах чиглүүлэх
  • Маркетингийн багийг үр ашигтай удирдан зохион байгуулж, дэмжиж хамтран ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, Маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн 
  • Маркетингийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай
  • Маркетингийн стратеги төлөвлөгөө боловсруулах чадвартай
  • Өрсөлдөгчийн болон Зах зээлийн  макро, микро орчны судалгааг мэргэжлийн түвшинд хийх чадвартай
  • Шинжилгээ тайлан хийж, шийдэл гаргах чадвартай 
  • Идэвхи санаачлагатай, бүтээлч, шинийг эрэлхийлэх сэтгэлгээтэй, шинэ инноваци санааг хөгжүүлэх багийг удирдан зохион байгуулж ажиллах хүсэл эрмэлзэлтэй, шинэ ойлголтыг түргэн өөрийн болгох чадвартай
  • Танилцуулга бэлдэх, илтгэх ур чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй 
  • Дэлгүүр нээхэд тохиромжтой байр, талбайн эзэдтэй холбоо тогтоон, CU дэлгүүрийг танилцуулах, түрээслүүлэгчийг түрээслүүлэхийг зөвшөөрүүлэх, түрээсийн гэрээний нөхцлүүдийн анхан шатны тохиролцоог хийх
  • Түрээсийн байранд судалгаа хийх, ашиг алдагдлын тооцоо хийх
  • Тухайн ажилтанд оноогдсон бүс, газрын судалгааг хийн хамгийн үр ашигтай, дэлгүүр нээхэд тохиромжтой байршлуудыг тодорхойлох

CU 24 цагийн ая тухтай сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилчдыг удирдан зохион байгуулах, хянах, хэрэглэгчдэд сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгчдийн ая тухыг хангаж ажиллах, барааны удирдлагыг хянах

24 цагийн СU ая тухтай дэлгүүрийн борлуулалт, дата анализ хийх, дүн шинжилгээ хийх, санхүүгийн үйл ажиллагааг бүхэлд нь  үр ашигтай оновчтой замаар төлөвлөх, эрсдлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн шийдвэр гаргах, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах 

CU 24 цагийн ая тухтай дэлгүүрт бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд халааж бэлтгэн өгөх

CU 24 цагийн ая тухтай  сүлжээ дэлгүүрт бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, тайлбарлах, сурталчлах, зөвлөх ажлыг хийж гүйцэтгэнэ.